Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: Хуралдаанаар шийдвэрлэсэн чухал асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна. Цар тахлын нөхцөл байдлыг авч хэлэлцсэн.
Хуралдаанаар шийдвэрлэсэн чухал асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна. Цар тахлын нөхцөл байдлыг авч хэлэлцсэн. Үйлчилгээний салбарын зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд долоо хоногийн хугацаанд хязгаарлалт хийх шийдвэр гарсан. Тодруулбал, хоол үйлдвэрлэлийн заалны үйлчилгээг долоо хоногийн хугацаанд хязгаарлах, хориглох шийдвэр гарсан. Түүнчлэн коронавирусийн халдварын эсрэг эмчилгээний тактикийг өөрчлөх шийдвэр гарсан. Эрчимт эмчилгээний үйлчилгээг сайжруулах, нас баралтыг бууруулах чиглэлд онцгой анхаарал хандуулж эмчилгээний тактикийг өөрчлөхөөр болсон. Мөн Ерөнхий сайд болон Улсын онцгой комиссоос аль болохоор хатуу хөл хорио тогтоохгүй байх чиглэл баримталж ажиллаж байгаа.
Мөн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудал яригдлаа. Ингэхдээ орон нутагт/аймаг, суманд/ наадам зохион байгуулахгүй. Нийслэлд Наадмыг зохион байгуулахдаа үзэгчгүй буюу цахимаар хийх шийдвэр гаргалаа. Наадмын үзэгчгүй тэмдэглэхтэй холбоотойгоор хэмнэгдэх зардлыг цар тахлын үеийн хариу арга хэмжээнд зарцуулах чиглэл өглөө.
Н.Батаа