Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос яаралтай шийдвэрлэж, хэлэлцүүлэх дөрвөн асуудлаар УИХ, Засгийн газарт хандан, мэдэгдэл хүргүүлжээ.
“Ковид-19 цар тахлын цар хүрээ өдрөөс өдөрт нэмэгдэж, нөхцөл байдал улам бүр хүндэрч байгаа энэ цаг үед голомтод цар наргүй ажиллаж буй Эрүүл мэндийн салбарын 1500 гаруй эмч, сувилагч, асрагч, ажилтнууд өөрсдөө халдвар авч, нийслэл оронэ нутгийн бүх эмнэлгүүд хүний нөөцийн хомсдолд ороод байна.
Иймд Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын тулгамдсан асуудлаар яаралтай арга хэмжээ авч, хэрэгжүүлэх чиглэлээр дараах шаардлага, мэдэгдлийг Монгол Улсын Их Хурал, засгийн газарт хүргүүлж байна.
Үүнд:
1. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлэх
2. Халдварын голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдыг эрсдэлийн даатгалд хамруулах
3. Эрүүл мэндийн тухай хуулийн 30.1, 30.2 заалтуудыг халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн эмч, ажилтанд ажиллуулсан байгууллага үндэслэн цалинг 3 дахин нэмж олгох хуулийн заалтыг хэрэгжүүлэх
4. Ажил үүргээ гүйцэтгэж яваад халдвар авсан ажилтнуудал нөхөн олговор олгох
Мэдэгдлийн хариуг 2021 оны06 дугаар сарын 24-ны дртрх МҮЭ-ийн холбоонд ирүүлнэ үү гэсэн байна.
Л.Баяр