Хүний бие махбод жилийн дөрөв биш, хоёр улирлыг л мэдэрдэг

Хүний бие махбод жилийн дөрвөн улирлыг биш, ердөө хоёрхоныг нь мэдэрдэг болохыг Стэнфордын их сургуулийн Анагаахын сургуулийн эрдэмтэд олж тогтоожээ.

Судлаачид 25-75 насны 105 хүнийг дөрвөн жилийн турш ажиглажээ. Тэднээс бараг тал хувь нь глюкозыг хэвийнээр боловсруулах чадваргүй инсулинд тэсвэртэй хүмүүс аж. Сайн дурынхан жилд дөрвөн удаа цусны шинжилгээ өгч, дархлааны түвшнээ болон зүрх судасны систем, бодисын солилцоо болон бусад үзүүлэлтүүдээ хянуулсан байна.

Молекуляр шинжилгээгээр нийт 1000 гаруй өөрчлөлтийг харуулжээ. Ингээд эрдэмтэд хүний бие махбод жилийн турш хоёр удаа буюу хаврын сүүлч, эсвэл зуны эхэн сард, мөн намрын сүүлд буюу өвлийн эхэн сард өөрчлөгддөг болохыг тогтоосон байна. Тиймээс хүний бие зөвхөн хүйтэн, дулааныг мэдэрч, түүндээ тодорхой хариу үйлдэл үзүүлдэг гэсэн үг.

Жишээлбэл биед үрэвслийн хариу урвал хаврын сүүлчээр илэрдэг бол даралт ихдэх нь өвлийн сүүлчээр ажиглагддаг байна. Судалгааны ажлын үр дүнд өвчтөнүүдэд шаардлагатай эм бэлдмэл боловсруулж, бичиж өгөх боломжтой болно гэж үзжээ.

 

Эх сурвалж: mir24.tv/news

Орчуулагч: Марта

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн