Үргэлжлүүлэн тэрбээр “Спутник-V вакцины хоёр дахь тун хэзээ нийлүүлэгдэх нь тодорхойгүй байгаа ба аль болох шуурхай татан авахаар ГХЯ ажиллаж байгаа талаар өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр хэллээ.
Тэрбээр “Спутник-V вакцины хоёр дахь тунг эхний тунгаас хойш 21-90 хоногт багтаан хийх бөгөөд 90 хоног руу дөхөх тусам дархлаа тогтоох чадвар өндөр болно гэдгийг үйлдвэрлэгчийн зүгээс мэдээлсэн. Спутник-V вакцины татан авахаар ГХЯ ажиллаж байгаа Вакцин ирсэн даруйд ЭМЯ хоёр дахь тунг тарих ажлыг зохион байгуулна” гэлээ..
Өчигдөр улсын хэмжээнд 12,415 хүн вакцин хийлгэжээ. Ингэснээр эхний тунд хамрагдсан хүний тоо 1,894,995, хоёр тун тариулсан хүний тоо 1,657,793 болсон байна.
Л.Баяр