ХУД-ийн 17 хороо, Туул голын эрэг дагуу газар эзэмшиж байсан 19 АНН-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэл хийлээ.
Тус газраас мэдээлэхдээ “Эдгээр газрын эрхийг хамгаалалтын бүсэд орсон учир цуцалсан. Хан Хиллс орчмын 19 ААН-ын газрыг хүчингүй болгосон. Газар эзэмших эрхийг дуусгавар болгосон мэдэгдлийг өнөөдөр хүргүүлсэн.
Нийт 22 ААН-ийн газар эзэмших судалгаа байдгаас энэ удаад 19-ийг нь хүчингүй болгосон. Гурван компанийн газарт барилга баригдсан байгаа учраас барилгаас бусад газрыг нь хүчингүй болгоно.
Газар олголтын хугацаа нь хамгийн уртдаа 15 жилээр олгодог. Эдгээр ААН-үүд янз бүрийн хугацаатай байсан. Тухайн иргэн аж ахуйн хувьд нөхөн төлбөр яригдана. Хэрэв дуудлага худалдаагаар авсан бол ямар хэмжээний зардлаар авсан зэргийг харгалзан харилцан тохиролцоно” гэв.
Н.Батаа