Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 14-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 11,553 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2,263 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 79,959 болж, нийт халдварын тоо 80,733 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,675 Улаанбаатар хотод, орон нутагт 711 тохиолдол батлагдлаа.
Л.Баяр