Хангарьд ордон, 2 давхарт
11:00 цагт ХУД-ийн 17 хороо, Туул голын эрэг дагуу газар эзэмшиж байсан 19 АНН-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай нээлттэй тайлбар өгнө.
Эрүүл мэндийн яаманд
11:00 цагт Коронавируст халдварын нөхцөл байдлн талаар мэдээлнэ.
Төрийн ордонд
10:00 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болно. Хуралдаанаар,
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэл;
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулга;
Ажлын хэсэг байгуулах тухай /Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
Ажлын хэсэг байгуулах тухай /Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
Ажлын хэсэг байгуулах тухай /Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/-ийг хэлэлцэнэ.
11:00 цагт Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан болно. Хуралдаанаар,
“Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилттэй холбоотой хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” ажлын хэсгийн танилцуулга;
“Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2020 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг хэлэлцэх юм.
14:30 цагт Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал,
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайлан;
“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
14:00 цагт Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан болно.
Хэлэлцэх асуудал:
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт,
Цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Түр хорооны 7 дугаар хуралдаанаас өгсөн үүргийн биелэлтийн талаар Шадар сайдын мэдээлэл;
Цар тахлын нөхцөл байдалд Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын үр нөлөө,
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болон бусад улс орнуудын туршлагын талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсоно.
Монгол ньюс мэдээллийн төвд
11:30 цагт Өмгөөллийн Ага хобугасайр фирм ХХК-ийн өмгөөлөгч Г.Балжмаа, иргэн О.Батдэлгэр нар “Хаалттай хашааны цаадах бохир тушаал ЗХЖШтабт хорт хавдар мэт үсэрхийлсээр” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
Үндэсний Статистикийн хороонд
11:30 цагт Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг танилцуулна