ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг өчигдөр хүлээн авч уулзав.
Талууд хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, цар тахлын нөхцөл байдал намжмагц дээд, өндөр түвшний айлчлал, улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, “КОВИД-19”-ийн дараах худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо.
Мөн Монгол Улс хилээ шат дараатай нээж буйтай холбогдуулан тогтмол нислэг үйлдэх, иргэдийн солилцоог дэмжих чиглэлд БНСУ-тай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахын төлөө байгааг Монголын тал нотлов гэж ГХЯ-наас мэдээллээ.