Нас баралтын гол шалтгаанд суурь өвчтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд уушигны хатгаа, бөөрний дутагдал, чихрийн шижин, хорт хавдартай иргэд илүү өртөмтгий байгааг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр өчигдөр болсон УОК-ын мэдээллийн үеэр мэдэгдсэн байна. Энэ тухай Шадар сайд албаны мэдээлэлдээ дурьджээ.
ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр “Вакцины бүрэн тунд хамрагдаад халдвар авахгүй гэж ойлгож болохгүй. Вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар дамжуулагч болох эрсдэлтэй байгааг тооцоолж халдварын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй” гэж мөн анхааруулсан байна.
Б.Ирээдүй