Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний 5 сард нийт 562.773 зөрчил шалгасан нь өмнөх 2020 оны мөн үетэй харьцуулбал 413.514 зөрчил буюу 42.4%-иар буурсан байна.
Улсын хэмжээнд бүртгэгдсэн 562.773 зөрчлийг ангилан авч үзвэл:
• Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих 0.2%-ийг
• Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 0.7%-ийг
• Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 5.5%-ийг
• Бусад төрлийн зөрчил 6.7%-ийг эзэлж байгаа бол
• Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 86.9%-ийг эзэлж байна.