Зургаадугаар сарын 11, 12,13-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын шинжтэй 587 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 19 хүн гэмтэж, гурван хүн амиа алджээ.
Хүний амь хохирсон ноцтой ослыг тодруулбал,
- 2021.06.12-нд өдрийн 21:40 минут орчимд Хан-Уул дүүргийн нутагт суудлын автомашины жолооч унадаг дугуйтай 7 настай хүүхдийг мөргөж амь хохирсон,
- 2021.06.13-нд өдрийн 14:28 минут орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумд ШТС үнийн шон мөргөж зорчигч 9 настай хүүхэд амь хохирсон,
- 2021.06.12-нд шөнийн 02:40 минут орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт тээврийн хэрэгсэл жалгаруу онхолдож жолооч амь хохирсон байна.
- Мөн хугацаанд улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 190 зөрчлийг алба хаагчид хяналт, шалгалтаар илрүүлжээ.
Иймд жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, гарцаар гарч яваа явган зорчигч, дугуйтай том хүн хүүхдэд зам тавьж өгөх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх болон тээврийн хэрэгсэлд зориулалтын хамгаалалтын суудалд хүүхдээ суулгаж зөв аюулгүй тээвэрлэх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.