Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 218 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдсэн 412.480,6 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 472 объектын 111.373,7 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажилласан. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан захирамжууд, түр журам, тусгай нөхцөл, шаардлагыг хангуулахаар 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр аймаг орон нутагт 213, нийслэлд 461, улсын хэмжээнд нийт 674 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.Үүнд:

-Хүнсний худалдааны-436, үүнээс нийслэлд-328
-Хүнсний үйлдвэр-12, үүнээс нийслэлд-3
-Нийтийн хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээ-71, үүнээс нийслэлд-59
-Хүнсний бус бараа бүтээгдэхүүний зах, худалдааны төв-110, үүнээс нийслэлд-45
-Үсчин, гоо сайхан, хумс засал-20, үүнээс нийслэлд -20
-Зочид буудал, дэн буудал-8, үүнээс нийслэлд -2
-Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /фитнес,иог/-2, үүнээс нийслэлд-2
-Сургалтын төв-2, үүнээс нийслэлд-2
-Сүм хийд-6, үүнээс нийслэлд-0
-Хүнс тээвэр-7, үүнээс нийслэлд -0 тус тус хамрагдлаа.
Шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй 558 зөрчлийг илрүүлж, 25.2 хувийг газар дээр нь   арилгуулж, 96 зөвлөмжийг аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлэв.

Илэрч буй дутагдлыг дурдвал:

  • Орох хэсэгт ажилтан болон үйлчлүүлэгчийн COVID 19 QR verity апликейшнээр QR код уншуулж, вакцины тун бүрэн авсан эсэх, эмнэлгийн магадалгааг шалган нэвтрүүлэх ажилтан томилж ажиллуулаагүй-106
  • Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй-100
  • Худалдааны газрууд үйлчлүүлэгчийн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулж, чиглүүлэгч бүхий тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй-51
  • Үйлчилгээний газрын ажилчдад зориулсан ахуй хангамжийн өрөөгөөр хангаагүй /хооллох, хувцасаа солих/-53
  • Хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй-49
  • Үйлчлүүлэгчдэд гар угаах нөхцөл бүрдүүлээгүй, үнэ төлбөргүй үйлчлэх ариун цэврийн өрөөгүй-25
  • Халдвараас сэргийлэх зөвлөмжийг шаардлагатай цэг хэсэгт байршуулж, мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулаагүй-93
  • Ажиллагсад халдвар хамгааллын хэрэгсэлгүй ажиллаж байсан /Амны хаалт, нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт/-9
  • Сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах шаардлага хангасан өрөөг бэлтгээгүй-55
  • Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар урьдчилан захиалга авч үйлчлэх нөхцөл бүрдүүлээгүй-8
  • Шууд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг ил, задгай худалдаалсан-9

Эх сурвалж: МХЕГ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн