УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.
Тодруулбал, тус хуулийн 5-р зүйлийн “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд” гэсэн хэсэгт “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд. Тав болон есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр төсөлд тусгажээ. Хэрвээ уг хууль батлагдвал тав болон есдүгээр сард хоёр удаа “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болж, тус өдрүүдэд бүх нийтээр амардаг болох нь. Энэ нь өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн “Номын баяр” гэх жил бүр зохион байгууллагддаг өдөр юм. Хууль санаачлагчид энэ тухай тайлбарлахдаа “Манай улсын хувьд 2000 оны эхэн үеэс эхлэн зарим төрийн бус байгууллагууд санаачлан “Үндэсний номын баяр”-ыг тэмдэглэж ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гаригийг “Номын баярын өдөр” болгон улс орон даяар тэмдэглэж байхаар болсон байна.
Тус хуулийн өөрчлөлтийг энэ долоо хоногийн байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна.