Өнөөдөр аргын тооллын 2021 оны зургаадугаар сарын 14. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 4. Сумъяа гараг. Найралт эх одтой, таван шар мэнгэтэй, харагчин могой өдөр. Дашнямтай өдөр.
Өдрийн наран 4 цаг 52 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв зүйл хийхэд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.
Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд бие эрхтний хүч сайжирна хэмээжээ.
Эх сурвалж: MNB