Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх долдугаар сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Элсэлтийн ерөнхий шалгалтанд өгөхямар бичиг баримт бүрдүүлэх талаарх мэдээллийг хүргэж байна.
Бүрдүүлэх бичиг баримт:
Та шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх ба шалгалтын цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, шалгалт эхлэхээс 10 минутын өмнө анги танхимд суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хоцорсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.
Иргэний үнэмлэх – Хэрвээ иргэний үнэмэх авах насанд хүрээгүй шалгуулагчил сурч буй сургуулийн захирал эсвэл оршин сууж буй орон нутгийн засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан лавлагааг төрсний гэрчилгээний хамт авч ирнэ.
Бүртгэлийн хуудас – Энэ оны төгсөгчид сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан тамна даруулж баталгаажуулсан байх
Суудлын хуваарь – Бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Хэрвээ УОК-оос халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор хөл хорио тогтоох шийдвэр гаргавал Боловсролын үнэлгээний төв нь УОК болон Засгийн газраас ЭЕШ-ыг зохион байгуулахтай холбоотой гаргасан зөвлөмж, шийдвэрийг даган хуваарийн дагуу шалгалтыг зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн юм.
Л.Баяр