Хүүхдийнхээ өдөржин шулганах өхөөрдөм яриаг та, өдөрт дор хаяж нэг удаа боломжтой бол түүнээс олон удаа зориудаар өмнө нь зогсоод нүд рүү нь харж байгаад ярьж буй бүхнийг анхааралтай сонсож өгөөрэй.
Ямар нэг өөр зүйл хийлгүй (оролдолгүй)-гээр сонсоод найзтайгаа ярьж буй мэтээр
- Хөөх, тийм үү?
- Ямар сонирхолтой юм бэ?
- Өөр юу болсон бэ?
- Чамд тэгээд ямар санагдсан бэ?
- Үүнийг би ёстой мэддэггүй байжээ? гэх зэргээр нээлттэй асуулт асууж яриаг нь сонсоорой. Энэ нь энгийн л нэгэн жижиг үйл ажиллагаа хэдий боловч хүүхдийн тань өөрөө өөрийгөө олох, өөрийнхөө итгэл үнэмшлийг бий болох болон насан туршдаа өөрийгөө үнэлэх үнэлэмжид хүчтэй нөлөөлнө.
Мөн та хүүхдийнхээ асуулт бүрд нь хариулахыг хичээгээрэй. Хүүхэд байнга л ямар нэгэн зүйлийг ярьж асууж байдаг ба та эдгээрт энгийн бөгөөд утга учиртай, үнэнд ойр хариулт өгөх хэрэгтэй. Хэрвээ та үүнд нь дургүйцэх эсвэл “мэдэхгүй ээ”, “дараа хариулъя” гэх мэт сонирхолгүй хариулж байвал хүүхдийнхээ тантай ярилцах сонирхол, танд итгэх итгэлийг бууруулж байж ч мэдэх юм шүү.
Tа ч гэсэн хүүхдийнхээ асуусан гэнэтийн асуултуудад хариулахад бэлэн биш бол
хамдтаа номоос эрж хайя, интернэтээс олж мэдье хэмээн бодлоо хуваалцах хэрэгтэй. Үнэхээр асуултад нь хариулах боломжгүй үедээ “ээж нь (аав нь) яг одоо хариулж чадахгүй нь. Хэсэг хугацааны дараа тохирсон цагт заавал хариулахаа амлах хэрэгтэй.