Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 11-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 11,521 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 1,792 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан дотоодын халдвар 73,129 болж нийт тохиолдол 73,896 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1280 Улаанбаатар хотод, орон нутагт нийт 511, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт есөн хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 351 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 7,963 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 141
- Хүнд 607
- Хүндэвтэр 2,156
- Хөнгөн 5,059 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 196 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 56,449 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 7,260 хүн байна. Нийтдээ хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 511 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 9,467 боллоо.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:
Л.Баяр