Хүүхдийн мөнгийг долдугаар сарын нэгний өдрөөс эхлэн 20 мянган төгрөг болгох тухай болон бусад хөнгөлөлтүүдийг зогсоох тухай мэдээлэл өнөөдөр хэвлэлүүдээр нэлээн түгсэн. Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг долоодугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө, цахилгааны мөнгийг үргэлжлүүлэх эсэхийг ҮАБЗ шийднэ хэмээн мэдэгдэв.
Мөн “Зургаадугаар сарын 15-наас долоодугаар сарын 1 гэхэд халдварын тархалт буурч эхэлнэ гэсэн хэвээрээ байгаа.
Давтан тундаа хамрагдсан иргэдийн 0,5 хувь нь халдварт өртсөн. байна. Хөл хөдөлгөөн 95 хувиар нэмэгдсэн. Долоодугаар сарын эхээр бодит үр дүн гарна гэж эрдэмтдийн баг үзэж байна. Тийм учраас тайвшрах эрт байна. Засгийн газрын тэргүүн хатуу хөл хорио тавихгүй гэж мэдэгдсэн” гэлээ.
Н.Батаа