Д.Нямхүү Эрүүл Мэндийн Яаманд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Тус иргэний хэргийн шүүх хуралдаан 2021 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн 11.00 цагт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эхэлжээ.
Шүүхээс хариуцагч ЭМЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт хэлэлцэх үе шатад гаргасан нотлох баримт гаргуулах тухай, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцож шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 16.00 цаг хүртэл хойшлуулав.
Эх сурвалж: Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар