2021-06-11 12:221min00

Афганистанаас ирсэн 30 энхийг сахиулагч халдвар авчээ

covid

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 10653 мянга орчим хүнд шинжилгээ хийхэд 1622 сорьцод коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал дотоодын халдвар 1591, эмнэлгээс шалтгаалсан 3, зөөвөрлөгдсөн 30 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийт тохиолдлын тоо 71338 боллоо.

Харин дотоодын халдварыг дотор нь задалбал 1100 нь Улаанбаатарт, 491 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн бол зөөвөрлөгдсөн тохиолдлуудын хувьд бүгд зургадугаар 30-нд Афганистан-Улаанбаатарын нислэгээр ирсэн энхийг сахиулагчид байгаа юм.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй