2021-06-11 07:301min00

“Бичил”-ийн замыг 10 хоног хаана

ZAM

Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хүрээ дээд сургуулиас Өргөө кинотеатрын хойд замын уулзвар хүртэлх замыг 10 хоног хаахаар болжээ. Тодруулбал Бичил хорооллын замыг 2021 оны 06-р сарын 11-ний Баасан гарагийн 22:00 цагаас эхлэн 06-р сарын 20-ны 00 цаг хүртэл хааж, Цэвэр усны шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийнэ.

Иймээс та бүхэн доорх зургийн дагуу буюу Ногоон болон Цэнхэрээр тэмдэглэсэн сумны дагуу хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй