Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 09-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт арав гаран хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 1,460 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан дотоодын халдвар 69,747 болж нийт тохиолдол 70,482 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 955 Улаанбаатар хотод, орон нутагт нийт 505 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт арван хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Тавдугаар сарын 16-нд онош батлагдсан 54 настай эрэгтэй, тавдугаар сарын 20-нд онош нь батлагдсан 72 настай эрэгтэй, тавдугаар 26-нд онош нь батлагдсан 68 настай эмэгтэй, тавдугаар сарын 30-нд онош нь батлагдсан 64 настай эрэгтэй, 81 настай эмэгтэй зургадугаар сарын 3-нд онош батлагдсан, 57 эмэгтэй зургадугаар сарын 4-нд онош батлагдсан, 68 настай эрэгтэй зургадугаар сарын 2-нд онош батлагдсан, 71 настай эрэгтэй зургадугаар сарын 6-нд онош батлагдсан, 63 настай эрэгтэй тавдугаар сарын 7-нд онош батлагдсан, 65 настай эмэгтэй тавдугаар сарын 8-нд онош нь батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Улсын хэмжээнд нийт нас баралт 334 болоод байна.
Нийтдээ 334 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 7,292 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 132
- Хүнд 560
- Хүндэвтэр 1,942
- Хөнгөн 4,658 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 412 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 55,569 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 7,260 хүн байна. Нийтдээ хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 505 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 8,465 боллоо.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:
- Баянхонгор аймаг-42
- Говь-Алтай аймагт -112
- Хөвсгөл аймагт – 14
- Архангай аймагт- 35
- Дархан-Уул аймагт – 38
- Сэлэнгэ аймагт – 19
- Орхон аймагт – 29
- Хэнтийн аймагт -40
- Төв аймагт – 61
- Дорнод аймагт -11
- Дундговь аймагт-23
- Баян-Өлгий аймагт -3
- Увс аймагт -8
- Завхан аймагт-1
- Булган аймагт -24
- Ховд аймагт -4
- Өвөрхангай аймаг 42 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Л.Баяр