2021-06-09 21:021min00

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэд санал авах байрандаа очиход хүндрэлтэй байгаа тул завиар зөөж байна

dasg

Нийслэл хотод хоёр өдөр үргэлжлэн орсон борооны улмаас зам эвдрэн зарим хэсэгт их хэмжээний ус хуримтлагдаад байна.

Үүний улмаас зарим дүүргийн сонгогчид санал авах байранд очиход хүндрэлтэй нөхцөл үүсжээ. Тодруулбал “Багануур дүүрэгт болон Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд зам эвдэрсэн тул сонгогчид санал өгөх байрандаа очиход хүндрэл учирсан. Иймд завиар иргэдийг зөөж байна. Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд зам эвдэрсэн” гэдгийг НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням хэллээ.