Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар үргэлжилж байна. Энэ удаагийн сонгуулийн санал хураалтад оролцох сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 041 172 сонгогч бүртгэгдсэнээс 15:00 цагийн байдлаар 527 926 /26.04 хувь/ хүн саналаа өгөөд байна.
Нийт санал өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 110 157 нь “Түр хасав” тэмдэглэгээтэй сонгогч байна. /Жич: “Түр хасав” тэмдэглэгээ нь эрх зүйн чадамжгүйг нь шүүхээр тогтоосон, эсвэл 60 буюу түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон иргэдэд хамаардаг/
Одоогоор хамгийн их ирцтэй нь:
1. Улаанбаатар хот: СНЖ-д бичигдсэн 928 872 сонгогчоос 288 685 сонгогч буюу 31.08 хувь
2. Орхон аймаг: СНЖ-д бичигдсэн 67 498 сонгогчоос 20 476 буюу 230.34 хувь
3. Дархан -Уул аймаг: СНЖ-д бичигдсэн 65 531 сонгогчоос 18 460 буюу 28.17 хувь байна.
Л.Баяр