Нэгдсэн улсын Жоржиа мужийн Технологийн хүрээлэнгийнхэн 18-35 насны 500 хүнийг сайн дурынх нь үндсэн дээр судалгаанд хамруулан нүдний алим болон оюуны чадамж хоорондын хамаарлыг судалсан аж.
Оролцогчдын сэтгэн бодох, анхаарал төвлөрөх чадвар, ой санамжийг олон янзын аргаар шалгахдаа нүдний алимны хэмжээнд онцгойлон анхаарал хандуулсан байна. Ингэхэд нүдний алим нь том байх тусам сэтгэн бодох чадвар, оюун ухааны түвшин нь өндөр гарсан талаар “Cognition” сэтгүүлд мэдээлжээ.
Оюун ухааны сорилд хамгийн өндөр болон бага оноо авсан хүмүүсийн нүдний алимны хэмжээ мөн том, жижиг байсан аж. Нүдний алим нь тархины дээд хэсэг дэх хөх толботой мэдрэлийн эд, эсүүдээр холбогддог бөгөөд энэ нь дээрх хамаарлын шалтгаан хэмээн эрдэмтэд тайлбарлажээ. Ташрамд өгүүлэхэд, нүдний алим нь бөөрөнхий, ойролцоогоор 2,5 см голчтой, урд, хойд гэсэн таславчтай бөгөөд гадуураа уг эрхтний дотоод даралтыг зохицуулдаг шингэнтэй.