Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 07-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 9631 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 1,177 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан дотоодын халдвар 67,710 болж нийт тохиолдол 67,977 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 962 Улаанбаатар хотод, орон нутагт нийт 305 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт таван хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нас барсан хүмүүс нь:
- Тавдугаар сарын 6-нд онош нь батлагдсан 57 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 21-нд онош нь батлагдсан 73 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 28-нд онош нь батлагдсан 65 настай эрэгтэй
- Зургаадугаар сарын 6-нд онош нь батлагдсан 61 настай эрэгтэй
- Зургаадугаар сарын 6-нд онош нь батлагдсан 65 настай эмэгтэй нас баржээ.
Нийтдээ 318 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 6,423 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 133
- Хүнд 506
- Хүндэвтэр 1,892
- Хөнгөн 3,892 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 632 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 54,713 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 6,233 хүн байна. Нийтдээ хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 305 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 7620 боллоо.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:
- Баянхонгор аймаг-35
- Говь-Алтай аймагт -16
- Хөвсгөл аймагт – 9
- Увс аймагт-9
- Баян-Өлгий-5
- Ховд аймагт- 5
- Дархан-Уул аймагт – 40
- Орхон аймагт – 55
- Хэнтий аймагт -23
- Төв аймагт – 22
- Сүхбаатар аймагт – 30
- Архангай аймагт – 19
- Булган аймагт – 30
- Өвөрхангай аймаг- 7
- Дорнод аймагт- 1 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Л.Баяр