Өнгөрсөн баасан гарагт “Brent” маркийн баррель нефтийн ханш 0,8 хувиар өссөн, 2019 оны тавдугаар сараас хойш анх удаа 72 ам долларт хүрлээ. Мөн WTI төрлийн баррель нефтийн үнэ 1,18 хувиар нэмэгдэж, 69,7 “ногоон”-той тэнцсэн нь 2018 оны аравдугаар сараас хойших өндөр дүнд тооцогдсоныг “Reuters” дамжуулав. Вакцинжуулалттай холбоотойгоор улс орны газрын тосны эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт үүсэн, АНУ-д түүхий тосны нөөц нь таамагласнаас илүү хэмжээгээр багассан зэрэг нь үүнд нөлөөлжээ. “PVM” oil associates” компанийн шинжээч Стивен Бреннок “Улс орнуудын эдийн засаг сэргэж, иргэдээ вакцинжуулж буй тул энэ жилийн хоёрдугаар хагаст газрын тосны эргэлт өснө гэж таамаглаж байгаа” хэмээн өгүүлсэн байна. “Commerzbank”-ны шинжээчид ч уг таваарын хэрэглээ нэмэгдэнэ хэмээн үзэж буйгаа дурджээ.