2021-06-07 09:561min00

Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ

angli

Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүд болох Суссексийн гүн, хунтайж Харри, гүнгийн ахайтан Меган Маркл нар Баасан гаригт /2021.06.04/ хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсныг тэдний хэвлэлийн төлөөлөгч Ням гаригт зарлажээ.

Меган Маркл 3.5 кг жинтэй охин төрүүлсэн бөгөөд Лилибет Дайана Моунтбаттен-Уиндсор гэх нэрийг өгсөн байна. Лилибет нь хатан хаан Элизаетын хүүхэд насны нэр бол Дайана нь Харригийн талийгаач ээжийн нэр юм.

Лилибет охин орон нутгийн цагаар 11:40 цагт мэндэлсэн байна. Тэрээр хатан хааны 11 дэх гуч, хаан ширээ залгамжлах дарааллаар найм дахь хүн болж байгаа юм.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй