Монгол улсын 30,31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагын дагуу Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу автомашины улсын дугаарыг нээлттэй дуудлага худалдаанд оруулж хүүхдийн төлөө тусгай санд байршуулах болсон. Үүний үр дүнд энэ оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн дуудлага худалдаанаас нийт 1.152.600.000 төгрөг төвлөрөөд байна.
Энэхүү дуудлага худалдааны хүрээнд хуримтлагдсан нийт мөнгө нь хүүхдийн сайн сайхан, хүчирхийллийн эсрэг мөн хүүхдийн хөгжлийн асуудалд зарцуулагдах болно.
Хэрэв та дуудлага худалдаанд оролцох бол дараах сайтанд хандах боломжтой гэжээ.
www.burtgel.transdep.mn www.auction.transdep.mn
Эх сурвалж: АТҮТ