Гурван орцтой энэхүү Испани омелеттийг өглөөн цай, өдөр эсвэл оройн хоолонд хийж идэхэд тохиромжтой. Хийхэд амархан бөгөөд амттай болдог хоол юм. (Порц:2)
Тайлбар:
х.х – хоолны халбага 15мл
ц.х – цайны халбага 5 мл
Орц:
Төмс – 3ш
Сонгино – 1ш
Өндөг – 5ш
Давс, перц
Хийх заавар:
1. Төмсөө дөрвөлжин эсвэл нимгэн хэрчинэ.
2. Сонгиноо урт хэрчинэ.
3. Төмсөө давсаар амталж, зөөлөн галаар 5 минут хуурсны дараа сонгиноо нэмж, дахин 10 минут хуурна. Энэ хооронд хэсэг таглаатай байлгана. Үе үе хутгаж доороо түлэгдэхгүй байхыг анхаарах хэрэгтэй.
4. Төмсөн дээр дарахад няцарч байгаа бол болсон гэсэн үг.
5. Болсон төмсөө өндөгтэйгөө хольж, перцээр амтална.
6. Өндөг, төмсний холимогоо зөөлөн гал дээр нэг талд 5-6 минут, эргүүлсний дараа 3 минут шараад болно. Гал ширүүдвэл аргуу болдог тул маш зөөлөн галаар болгоно.
7. Зөөхий эсвэл маяонез дүрлэгтэй, мөн дурын салатны хамтаар идээрэй.
Жич: Нэмэлтээр бяслаг, утсан гахайн мах хийж болно.
=”“
Хоолны бусад жоруудыг:
Facebook: Home Cook – Гэртээ Тогооч