АН-ын дансыг хаасан асуудалтай холбоотойгоор ШШЕГ-аас тайлбар хийсэн байна.
С.Бямбарагчаа “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэтэй холбоотой данс хаасан асуудал байхгүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр АН-аас 24,1 сая төгрөг гаргуулж, SKS HD ХХК-д олгохооор шүүхийн шийдвэр гарсан.
Энэ шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг АН-д хүргүүлсэн боловч хариу өгөөгүй, ямар нэгэн байдлаар биелүүлээгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч АН-ын байранд очсон боловч нэвтэрч чадаагүй, тиймээс 2021 оны 6-р сарын 2-ны өдөр АН-ын арилжааны банкууд дахь даснны зөвхөн зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан мөнгөн дүнгийн хэмжээгээр түдгэлзүүлэх, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуульд заасан албадлагын арга хэмжээг авсан.
АН 2020 оны сонгуулийн сурталчилгаа хийлгэсэн төлбөрөө төлөөгүй учир шүүхийн шийдвэр гарсан. Одоо суутгал хийгдсэн учраас зарлагын хөдөлгөөнийг нь хэвийн болгосон” хэмээв.
Б.Ирээдүй