Ирэх долоо хоногийн Лхагва гараг бүх нийтийн амралтын өдөр. Архи, согтууруулах ундаа зарахгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2021 оны зургаадугаар 9-ний өдөр орон даяар явагдана. Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглохоор хуульд заажээ.
- согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах
- соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах
- гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн Электорат” эвслээс Д.Энхбат нэр дэвшиж, сурталчилгаагаа эхлүүлээд байгаа билээ.
Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 7-ныг дуустал үргэлжлэх бөгөөд нэр дэвшигч мөнгө, эд зүйл, эд хөрөнгө тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хоригложээ.