Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 03-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 10 мянга гаруй хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 1,189 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 62,585 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 989 Улаанбаатар хотод, зөөвөрлөгдсөн нэг халдвар, эмнэлгээс шалтгаалах нэг бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 198 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт арван гурван хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 301 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 5,096 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 126
- Хүнд 474
- Хүндэвтэр 1,741
- Хөнгөн 2,755 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 829 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 52,812 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 4,353 хүн байна. Нийтдээ хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 198 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 6,448 боллоо.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:
- Говь-Алтай аймагт -15
- Хөвсгөл аймагт – 29
- Ховд аймагт- 1
- Дархан-Уул аймагт – 12
- Сэлэнгэ аймагт – 3
- Орхон аймагт – 27
- Төв аймагт – 39
- Хэнтий аймагт – 7
- Дорнод аймагт – 1
- Сүхбаатар аймагт -20
- Говьсүмбэр аймагт-3
- Дунговьд аймагт-3
- Архангай аймагт -17
- Завхан аймагт-3
- Булган аймагт -1
- Увс аймагт 4 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Л.Баяр