Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн “Их сургууль”-ийн 6-р гудамжинд бага насны хүүхэд 3 метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан тухай дуудлага хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1.5 км зам туулан 20:17 цагт очиход иргэн Ө /4 настай, эрэгтэй/-нь гурван метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан байсныг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ