Хятадын өмнөд хэсэгт зааны сүргийн халдлага гарч, 15 зэрлэг заан дархан цаазат газраа орхин, хүн ам суурьшсан бүс рүү ойртжээ.
Зааны сүрэг 500 км урт үргэлжилсэн замыг сүйтгэсэн байна. Энэ хугацаанд тэд усны техникийн нөөцлүүрийг хоосолж, эрдэнэшишийн ургацын дөрөвний нэгийг идэж, аж ахуйн олон байгууламжийг эвдэж сүйтгэжээ.
Орон нутгийн засаг захиргаанаас нийт 1 сая ам.долларын хохирол учирсан гэж тооцож байна. Энэ бол ердөө л урьдчилсан тооцоолол. Гэсэн хэдий ч тэнүүлч, хорлон сүйтгэгч амьтдад тун зөөлөн хандаж байна. Тэдний явах замын маршрутыг өөрчлөхийн тулд замд нь хэдэн тонн хоол хүнс ашиглаж, замын хаалт босгожээ.
Саяхан зааны сүрэн Куньмин хотоос 20-иодхон км-ийн цаана ирсэн байна. Хэдэн зуун хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Зэрлэг заануудыг дархан цаазат газраас яагаад явсан нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: mir24.tv
Орчуулсан Э.Март