Японд өнөөдөр эрчүүдийн декретийн амралт авах боломжийг нь хөнгөвчилсөн хуулийн өөрчлөлт батлагдах гэж байна. Хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны дөрөвдүгээр сараас мөрдөгдөж эхлэх юм. Энэ хүрээнд ажил олгогч ажилтнаа ажилд авахдаа хүүхэд төрсөн тохиолдолд декретийн амралт авах төлөвлөгөө, түүнчлэн шинэ төрсөн хүүхдээ асрах 4 долоо хоногийн амралт авах боломж нээгдэх юм.
Японд эрчүүдэд ч, эмэгтэйчүүдэд ч нэг жилийн декрет олгох зөвшөөрөл олгодог. Тэгвэл Японы ЭМЯ-ны мэдээллээр энэ амралтыг эмэгтэйчүүдийн 83%, эрчүүдийн ердөө 7% нь эдэлдэг. Эрчүүдийн олонх нь ийм боломжоо ашиглахаас ичдэг байна.
Сонирхуулахад, Ирландын нэгэн сайд өнгөрсөн гуравдугаар сард анх удаа декрет авсан юм. Хэдийгээр тус улсын Үндсэн хуулиар эмэгтэй улстөрчдөд ийм эрх олгодоггүй ч Хууль зүйн сайд Хелен Макэнтид нь 6 сарын завсарлага авахыг зөвшөөрчээ.
Эх сурвалж: mir24.tv
Орчуулсан Э.Март