Улсын хэмжээнд 1,323,266 хүн коронавирусийн эсрэг вакцины II тунг хийлгэжээ
2021-06-02 12:26

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 13,819 хүн “COVID-19”-ийн эсрэг вакцинд хамрагдлаа. Улаанбаатар хотын хувьд вакцин хийлгэх нийт иргэдийн 99.8 хувь нь нэгдүгээр тунд, 77.9 хувь нь хоёрдугаар тундаа хамрагджээ.
Харин хөдөө орон нутагт вакцин хийлгэх нийт иргэдийн 81.5 хувь нь нэгдүгээр тунд, 50.6 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаад байна. Улсын хэмжээнд 2.67 сая хүн дархлаажуулалтад хамрагдах ёстойгоос нэгдүгээр тунд 1.85 сая, хоёрдугаар тунд 1.3 сая иргэн хамрагдаад байна гэж өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр мэдээллээ.
Л.Баяр