Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

Зургадугаар сарын 01-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 7102  хүний шинжилгээг  лабораторид хийсэн байна. Үүнээс 1,114 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 60, 372 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

Батлагдсан тохиолдлын  1,052 Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 91 тохиолдол батлагдлаа.

Сүүлийн 24 цагт гурван хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Нийтдээ 286 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нийтдээ 4,727 хүн эмчлэгдэж байна.

 Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 122
  • Хүнд 462
  • Хүндэвтэр 1,665
  • Хөнгөн 2,478 хүн байна.

Сүүлийн 24 цагт нийт 685 хүн эдгэрч,  нийт эдгэрсэн хүний тоо 51,448 боллоо.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж  байгаа 2,568 хүн байна. Нийтдээ хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.

Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт

Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 91 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 6,110 боллоо.

Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:

  • Баян-Өлгий аймагт – 26
  • Говь-Алтай аймагт -5
  • Баянхонгор- 1
  • Хөвсгөл аймагт – 17
  • Булган аймагт – 8
  • Архангай аймагт – 2
  • Ховд аймагт- 1
  • Дархан-Уул аймагт – 4
  • Сэлэнгэ аймагт – 1
  • Орхон аймагт – 9
  • Төв аймагт – 56
  • Хэнтий аймагт – 4
  • Дорнод аймагт – 5 тохиолдол тус тус бүртгэгджээ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн