Саажилт, хөгжлийн бэрхшээл, хөдөлгөөний хоцрогдолтой хүүхдүүдийг хөл дээр нь босгож байсан бариач Р.Энхсүх гэх залууд “Алтан гадас” одон гардуулж, ажлын байрыг нь шийдэж өгч байгаа тухай сайхан мэдээллийг УИХ-ын гишүүн П.Анужин цахим хуудсаараа хуваалцлаа.

Тэрбээр ” Эх үрсийн өдөрт!
Нэг ч гэсэн хүүхэд нэг өдрийн өмнө нуруугаа дааж, хөл дээрээ тэнцэн босог! Ход ход инээг! Хорвоод чанга гишгэж аав ээжээ баярлуулаг! Хүний жаргал их энгийн!

Бариач Р. Энхсүлд хэмээх залууг фэйс бүүкээр анх мэддэг болсон. Саажилт, хөгжлийн бэрхшээл, хөдөлгөөний хоцрогдолтой хүүхдүүдийг ( харвалттай том хүнийг ч) хөл дээр нь босгосон түүх, тэдний аав ээжийн баярын нулимстай сэтгэгдэл үй олныг уншсан. Ачаалал дэндүү их тул дугаар авах дараалал хэдэн сараар хүлээгддэг зэрэг зохион байгуулалтын тал дээр дэм болж өгөх шаардлагатайг олж мэдсэн.

Р. Энхсүлд хэмээх энэ залуугийн чин сэтгэл, уйгагүй хөдөлмөр, түүний үр дүнг таниулан ойлгуулсаны үр дүнд МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон энгэрт нь тодорлоо. Цаашид мятрашгүй ажиллах их урам болох болтугай!

Манай гэр бүл Р. Энхсүлд эмчид ажлын байрыг нь шийдэн өгч, түрээсийн зовлонгүй болгож, шинэ ажлын байранд нь нүүлгэн орууллаа! Будаг нь ханхалсан шинэ ажлын байрандаа сэтгэл амар ажиллаарай! Өвчинд шаналж буй үрс хүүхдүүд нуруугаа даан өндийж, нэг ч гэсэн гэр бүл үртэй болсоны дээд жаргалаа эдэлж, гэрт нь аз жаргалын гэрэл асаг! Хичнээн жил нуруугаа дааж суугаагүй эвий үрс эмчилгээний дараа сууж буй бичлэгийг харж 4 хүүхэдтэй ээж би хамтдаа баярлаж уйлж өнгөрүүлсэн мөч тунчиг олон. Эх хүний сэтгэлээр яаран яаран энэ ажлыг амжууллаа. Сэтгэл тэнүүн 4 уут бэлэгтэй харьж явна.
Хэлэхээсээ илүү хийж, амлахаасаа илүү ажиллана.” хэмээжээ.

 

Б.Ирээдүй

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн