Төгсөх ангийн сурагчдад БШУЯ-ны бага, дунд боловсролын газар, Боловсролын үнэлгээний төв, Монголын их дээд сургуулиудын консерциум, сэтгэл зүйн нийгэмлэгийнхэн хамтарч сургалт зохион байгууллаа. Сургалтад Мөрөн хотын төгсөх ангийн сурагчдын төлөөлөл оролцсон бол тус аймгийн бусад сургуулийн төгсөгчид цахимаар хамрагдсан юм. Сургалтын үеэр
- Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт
- Z generation үеийнхний онцлог, давуу болоод сул тал
- Шалгалтын айдас түгшүүрийг даван туулах
- Эрэлттэй мэргэжил ба тэргүүлэх чиглэл
гээд олон сэдвээр холбогдох хүмүүс лекц уншлаа. Мөн БШУ-ны сайд сүүлийн 10 орчим жил уламжлал болгон түгээж байгаа төгсөгчдөд зориулсан гарын авлагаа бэлэглэсэн юм.
Мөрөн хотод ажиллаж байгаа БШУЯ-ны төлөөлөл ерөнхий боловсролын сургууль, болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлагуудад зориулсан сургалтыг чиглэл тус бүрээр хийлээ. Энэ үеэр - Хөрөнгө оруулалттай холбоотой орон нутагт тулгамдаж байгаа асуудал
- Боловсролын удирдлагын тогтолцоо ба ирээдүйн чиг хандлага
- Боловсролын хуулиудад орж байгаа өөрчлөлтүүд
гэсэн сэдвээр мэдээлэл өгч санал солилцсон юм.
Эх сурвалж: БШУЯам