Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, дүүргийн Газар зохион байгуулалт болон Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороодын дарга нар өнөөдөр /2021.05.30/ дүүргийн хэмжээнд замын ажил гүйцэтгэхээр шалгарсан замын компанийнхантай уулзаж, зам тавих газар дээр нь очиж ажиллажээ.
Баянгол дүүргийн хувьд энэ онд иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор дүүргийнхээ хэд хэдэн хороонд замын ажил хийхээр эхлүүлээд байгаа юм.
Тухайлбал:
Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хороо Жалханц хутагт Дамдинбазарын гудамжны 1,06 км авто замыг дөрвөн эгнээ, 14 метр зорчих хэсэгтэй, хоёр талдаа 2,25 метр явган хүний замаар өргөтгөж, шинэчлэлийн ажлыг хийхээр замын ажил.
Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 113 дугаар сургуулиас усан сангийн зүүн талаар барих 2,3 км шинэ замын ажлыг гүйцэтгэхээр “Хүлгийн дээд” болон “Огторгуйн бүтээл” ХХК-ийн түншлэл шалгарч 1замын ажлыг мөн л эхлүүлээд байна. Тус замын зорчих өргөн нь 7 метр, нэг талдаа 1,5-2 метр явган хүний зам гэрэлтүүлэгтэй томоохон бүтээн байгуулалтын ажил.
Нийслэлийн 2020 оны төсвийн хөрөнгөөр хэрэгжих 2020-2021 он дамжсан ажил болох Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ-3-1, СОТ-3-2, СОТ-3-3 байрнуудын дундах 0,430 км автозамыг өргөтгөх ажил.
Мөн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Нарны гүүрний баруун талаас Мод боловсруулах үйлдвэрийн хойд талаар дунд голын гудамжтай холбох 1.45 км авто замын гүйцэтгэлийн ажлыг улсын төсвөөс гүйцэтгэхээр болсон. Дээрх 1.45 километр авто замын зорчих хэсгийн өргөн нь 7 метр байх бол хоёр талдаа 2,25 метр явган хүний болон унадаг дугуйн замтай баригдах юм.
Эх сурвалж: БГД-ЗДТГ