Амралт, аялалд явах гээд шорлогны махаа яаж амтлахаа шийдээгүй байгаа бол энэ жорыг туршаад үзээрэй. Зөөлөн, шүүслэг мах дарах аргыг хүргэж байна. (Порц: 5)
Тайлбар:
х.х – хоолны халбага 15мл
ц.х – цайны халбага 5 мл
Орц:
- Үхрийн мах – 1кг
- Оливын тос – 1/4 аяга
- Ворстер соус – 1/4 аяга (Hannu дэлгүүрт бий) Соя
- соус – 3 х.х
- Лимоны шүүс – 1 х.х
- Сармис – 3 хумс
- Бор сахар – 2 ц.х
- Хар перц – 2 ц.х
Хийх заавар:
1. Орцуудаа махтайгаа сайтар холино.
2. Уутанд хийгээд эсвэл савтай нь хөргөгчинд багадаа нэг хоног ихдээ 3 хоног хүртэл дарна.
3. Ингээд махаа шарж идэхэд бэлэн.
Жич: Лимоны шүүс, вэнигер зэрэг хүчиллэг шингэнүүд махыг задалж, маш зөөлөн болгодог тул заавал хэрэглээрэй.
““
Хоолны бусад жоруудыг: Home Cook – Гэртээ Тогооч