Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр буюу 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр боллоо.
Энэ удаагийн хурлаар хилийн чанадад нас барсан долоон иргэний шарилыг эх оронд нь ирүүлэх, төлбөрийн чадваргүй зургаан иргэний яаралтай эмчилгээний зардалд дэмжлэг авах, цар тахлын улмаас санхүүгийн хүндрэлд орсон БНСУ, Турк, Малайз, Унгар, Япон, Польш, ОХУ, Турк, Их Британи зэрэг улсад байгаа 53 иргэний нутаг буцах, тэдгээрийг тусгаарлах байр болон тээврийн зардалд дэмжлэг үзүүлэхийг хүссэн иргэдийн өргөдлийг хэлэлцэж, 86,341,365 төгрөгийг зарцуулах шийдвэр гаргав.
Иргэдэд туслах сан нь Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу 2008 онд анх байгуулагдсан бөгөөд Засгийн газрын 2018 оны 179 дүгээр тогтоолоор баталсан Иргэдэд туслах сангийн дүрмээр үйл ажиллагаа нь зохицуулагддаг байна. Иргэдэд туслах сангийн зарцуулалтын тайлантай ГХЯ-ны Консулын газрын эрхлэн ажиллуулдаг www.consul.mn цахим хуудсаар дамжуулан танилцах боломжтой.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам