УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ
2021-05-28 10:25

УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэлж байна.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
- “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
- Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Эцэслэн батлах үе шат/.