2021-05-28 09:131min00

Төгсөх ангийн сурагчид мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авч эхэллээ

tugs

Боловсрол, шинжлэх ухааны яамны санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдөд зориулан шалгалтын өмнөх стресс менежмент шалгалтын айдас, санаа зовнилоо даван туулахад нь тусламж дэмжлэг өгч, чиглүүлэхээр мэргэжлийн сэтгэл зүйчид өчигдрөөс ажиллаж эхэллээ.

Өчигдрийн байдлаар насанд хүрэгч 3, хүүхэд 45 нийт 48 хүн холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө авчээ. Үүнээс:

  • Мэдээлэл хүссэн-2 хүн
  • Мэргэжил сонголт-1 хүн
  • Шалгалтын айдас, түгшүүр-45 хүн тус тус холбогдсон байна.

Сэтгэл зүйчид фэйсбүүк чатбот үйлчилгээг ашиглан, Даваа-Баасан гарагт 10:00-22:00 цагийн хооронд зөвлөгөө өгч ажиллаж байна.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй