Өндөгний цагаан шар уургийн аль аль нь шим тэжээлээр баялаг байдаг. Өндөгний барьцалдах шинж чанарыг ашиглан төрөл бүрийн хоол хийхэд ашиглана.
Ялангуяа нарийн боов, бялуу, жигнэмэгний гол орц юм. Тахиа өдөр бүр өндөглөдөг гэдгийг мэдсэн хүмүүс эртээс гаршуулан тэжээж эхэлжээ. Яваандаа өндөг нь дахин төрөхийн бэлэгдэл, шашны шүтээн, хоолны томоохон соёлыг үүсгэсэн байна.
Тэжээллэг чанар
Өндөг бол өндөр чанартай уургийн хамгийн хямд эх үүсвэр юм. Өндөгний цагаанд В12 витамин, нийт уургийн талаас илүү хувь нь маш бага өөх тостойгоор агуулагдана. Шар уурагт витамин, эрдсийн дийлэнхи нь агуулагдах бөгөөд өөх тосоор баялаг.
Тахианд өгөх тэжээлийн найрлагаас шалтгаалан өндгийг баяжуулж болдог. Жишээ нь омега-3 тосны хүчлийг тэжээлд хольсноор өндөгний найрлагад оруулж болно.
Дундаж хэмжээтэй нэг чанасан өндөг:
84 калори илчлэг
8.3 грамм уураг
5.7 грамм өөх тос
1.6 грамм ханасан өөх тос агуулна.
Өндөг ба эрүүл мэнд…
Өндөг нь зүрхний үйл ажиллагааг дэмждэг хэд хэдэн тэжээллэг бодисоор баялаг. Хятадад бараг хагас сая хүнийг хамарсан нэгэн судалгаагаар өдөрт нэг өндөг идэх нь зүрх судасны өвчлөл цус харвалтын эрсдэлийг бууруулж байгаа үр дүн гарсан байна.
Жирэмсэн болон хөхүүл үед өндөгний холин нь хүүхдийн мэдрэлийн тогтолцоо, тархины хөгжлийг дэмжихэд онцгой үүрэгтэй.
Өндөг нь D витамины баялаг эх үүсвэр болж ясыг бэхжүүлэх, рахитаас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэнцвэртэй зөв хооллолтын цэсэнд өндөг ордог бөгөөд жин барих хөтөлбөр, тамирчидын хоолны дэглэмд ч өндгийг заавал багтаадаг.
Updown.mn