Монгол Улс хилээ зургаадугаар сарын 1-нээс нээхээр болж байна. Тиймээс тодорхой шийдвэр, тогтоол журмуудыг Засгийн газрын хуралдаанаар долдугаар сарын 1-нээс өмнө танилцуулах чиглэлийг Ерөнхий сайд өгчээ.
Гэхдээ эх орондоо ирэх иргэдийг заавал вакцинд хамрагдсан байх шаардлага тавихгүй талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдэгдлээ.
Тэрбээр ” Өнөөдрийн гол гарсан чиглэл нь Монгол Улсын иргэн эх орондоо ирэхэд заавал вакцинд хамрагдсан байх шаардлага тавихгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэн эх орондоо ирээд вакцинд хамрагдах боломжтой гэсэн чиглэлийг Ерөнхий сайд өгч зургаадугаар сарын нэгнээс өмнө , тодорхой шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд оролцуулах чиглэл өгсөн” гэв.
Н.Батаа