Монгол улсаас БНФУлсад суугаа элчин сайд А.Баттөр Францын Бретон мужийн Гүнгийн цайз, Нант хотын Түүхийн музейн захирал Бертон Гиеэ, Парис-Нантэррийн их сургуулийн түүхийн багш, судлаач Мари Фэйври нарыг хүлээн авч уулзсан байна.
Уулзалтаар 2023 оны 10 дугаар сараас дараа жилынх нь 5 дугаар сар хүртэл хугацаанд Нант хотын түүхийн музейд гаргахаар төлөвлөж буй Чингис хааны тухай үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын явцын талаар санал солилцсон байна.
Үзэсгэлэнг Францын Лувр, Бранли, Гимэй,Сэвр зэрэг томоохон музей, Үндэсний архив, Үндэсний номын санд хадгалж буй эх бүтээлүүдээс гадна Монгол болон бусад улсын үзмэр, цуглуулгаар баяжуулан гаргах аж.
Мөн хөтөлбөрт нь Монгол кино урлаг, уран зохиол, соёл урлагийн тоглолт болон хөрөнгө оруулагчдын уулзалт зэргийг оруулж, Франц хэлээр католик ном хэвлүүлэх юм байна.
Дашрамд сонирхуулахад, Чингис хааны тухай энэхүү үзэсгэлэнг нээх Бретоны гүнгийн цайз шилтгээн нь жилд 1,7 сая үзэгч хүлээн авдаг, жуулчдын тоогоор Францын баруун бүсэд нэгдүгээрт ордог, улсдаа 13-т эрэмбэлэгддэг түүхэн газар юм.