Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Тавдугаар сарын 26-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 6237 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 653 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 55,067 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын нь 625 Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 28 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт хоёр хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 259 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 4,285 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 118
- Хүнд 479
- Хүндэвтэр 1,521
- Хөнгөн 2,167 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 533 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 48,674 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 1,827 хүн байна. Нийтдээ хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 28 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 5,615 боллоо.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:
-Орхон аймагт – 12
-Булган аймагт – 3
-Төв аймагт – 9
-Архангай аймагт – 2
-Ховд аймагт – 2 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Л.Баяр