Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.05.27/болж байна. Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэртэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа 11:40 цагаас мэдээлэл хийнэ. Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын “Баганат” танхимын Засгийн газрын мэдээллийн цэгт мэдээлэл хийх юм байна.
Засгийн газрын хуралдаан долоо хоногийн Лхагва гариг бүр хуралддаг ч өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, зарим сайд нар орон нутагт ажиллаж байсан учраас ийн хуралдаан өнөөдөр болж буй.